Хүний хараа хурд, самбаа эвсэл, хүч ухаан уралдуулсан энэ спорт анх 50-иад оны эхнээс Гадаад Явдлын яам, Улсын хөгжимт драмын театр, Намын шинэ хүчний дээд сургууль зэрэг цөөн хэдэн газар үзэгдэх болсон тэр цагаас монголчууд “ Ширээний теннис” тоглох болжээ.
Гадаад ертөнцтэй хэлхээ холбоо төдийлөн хөгжөөгүй, зөвхөн цөөн тооны, албан ёсны төлөөлөгч солилцох төдий гадаад харилцаатай байсан тэр үед хөрш орнуудад албан хэргээр зорчсон дипломат, урлагийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд явсан зарим хүн ширээний теннис тоглож байхыг анх харж, сонирхож, бага боловч тоглон суралцаж эзэмшсэнээ “ Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөрлөн ирнэ” хэмээн их зохиолч Д.Нацагдоржийн бичсэнчлэн чухам л өвөрлөн ирж энэхүү гайхамшигтай спортын төрлийг Монгол улсад дэлгэрүүлсэн нь тэр байлаа.
Ширээний теннис сонирхогчдын аварга шалгаруулах анхны тэмцээн Монголд 1955 онд болжээ. Тэмцээн Голын цэнгэлдэх хүрээлэнгийн хашаан дахь модон байшингийн саравчинд явагдаж цөөн хэдэн хүн оролцсоноос эрэгтэйчүүдэд С.Чойвон, эмэгтэйчүүдэд Д. Эрдэнэсанаа нар тэргүүн байранд тус тус шалгарч анхны аваргууд болж байжээ.
Монголд
ширээний теннис сонирхож тоглодог хүмүүсийн тоо 1956 оны эцэс, 1957 он гэхэд
ихээхэн өсч, теннисний ширээгүй томоохон албан байгууллага, сургууль бараг
байхгүй болсон байв.
Ингээд
удалгүй 1957 ондоо Намын шинэ хүчний дээд сургуулийн багш С.Чойвонгийн
санаачлагаар БТСХорооны дэргэд ширээний теннис сонирхогчдын анхны бүлгэм буюу
клубыг байгуулж МУИС-ийн оюутан Нооной, Долгор, Улсын филармоний хөгжимчин
Сэрээтэр, Юндэн нарын цөөн хэдэн хүн тогтмол тоглон бэлтгэл сургуулалт хийх
болжээ. Тэр цагаас бүлгэмийн гишүүдийн тоо тасралтгүй өсч 1959 оны 10 сар гэхэд
бүлгэмд 17 хүн тогтмол хичээллэх болсон байна. Тэр үеийн теннисчид дундаа
шилдгүүдээр Намын шинэ хүчний дээд сургуулийн багш С.Чойвон, Бээжингийн их
сургуулийг төгсгөөд ирсэн Д.Баньдхүү, МУИС-ийн оюутан Нооной, Хүчитбаатар, ХААДС-ийн
оюутан Бор, Улсын драмын театрын хоёр Санжмятав, хөгжимчин Түмэндэлгэр,
Цэрэннадмид, Улсын филармоний хөгжимчин Сэрээтэр, Юндэн, Арван жилийн 1 дунд
сургуулийн багш Цэндсүрэн, сурагч Д.Эрдэнэсанаа, 2 дунд сургуулийн сурагч Б.
Нармандах, Батаа, Ц. Болд, Пүрвээ, 3 дунд сургуулийн сурагч Г.Нансал нар тодорч
байжээ.
Монголд
“ширээний теннис” анх тоглоом гэдэг ойлголтын дор орж ирсэн ба уг тоглоомыг
сонирхож тоглодог хүмүүсийн тоо богино хугацаанд өсч монголчуудын тоглох дуртай
тоглоомын нэг болж чаджээ. Ингээд аажмаар ширээний теннисийг спортын төрөл
болох утгаар нь сонирхож тоглодог хүмүүсийн тоо үлэмж нэмэгдэж өргөн олныг
хамрах болсон учир бүлгэмийн гишүүд нэгдэн "Ширээний теннис“ сонирхогчдын
анхдугаар хурлыг 1959 оны 10 сард хуралдуулж “Ширээний теннисний спортын
үндэсний холбоог байгуулж, Холбооны даргаар С. Чойвон, Холбооны нарийн бичгийн
даргаар Д. Баньдхүү нарыг тус тус сонгож, бүлгэмийг “ Төв Секц” хэмээн
нэрлэжээ. /Спорт тоглоом, 1972 он Н.Дашням нар/
1957 онд анхны улсын аварга шалгаруулах тэмцээн зохиогдож эр Сэрээтэр, эм Нансал нар улсын аваргууд болж байв.
1957 онд анхны улсын аварга шалгаруулах тэмцээн зохиогдож эр Сэрээтэр, эм Нансал нар улсын аваргууд болж байв.
Ширээний теннисний спортыг Монголд нэвтрүүлэх, олон нийтийн хүртээл болгон дэлгэрүүлэх, Ширээний теннисний спортын үндэсний холбоог байгуулж улмаар Дэлхийн холбоонд гишүүнээр элсүүлэх зэрэг Монголын ширээний теннисний холбооны тулгын чулууг тавих бага биш ажлыг ширээний теннисний спортод элэгтэй сонирхож тоглодог ахмадуудад гүйцэтгэж ирсэний дүнд ширээний теннис жинхэнэ спортын төрөл болох утгаараа манай оронд дэлгэрч цаашид хөгжих нөхцөл бүрдсэн юм
No comments:
Post a Comment