Ширээний
теннис гэдэг нь хөнгөн, хөндий бөмбөгийн хоёр буюу дөрвөн тоглогч цохиур ашиглан
цохиж тоглодог спорт юм.
Тороор хуваагдсан хатуу ширээн дээр тоглолт явагдана. Давуулалтаас бусад үед
тоглогчид өөрийн талбай дээр нэг удаа ойсны дараа цохиж, айлын талбайд ойлгох
ёстой.
Бөмбөгийг дүрмийн дагуу буцааж цохиж
чадаагүй тохиолдолд оноо алдана. Ширээний теннис нь тоглогчоос хурдтай хариу
үйлдлийг шаарддаг спорт юм. Чадварлаг тоглогчид бөмбөгөндөө төрөл бүрээр эргэлт
оруулж, явах чиглэлийг нь таахад бэрх байдлаар цохисноор өрсөлдөгчөөсөө давуу
тал олж авдаг.
Бөмбөг
Олон улсынд дүрэмд
тодорхойлсноор 2,7 гр жинтэй 40мм диаметртэй бөмбөгөөр тоглодог. 30,5см-ийн
өндөрөөс унагасан бөмбөг 24-26см ойж байвал стандарт гэж үздэг. 40мм диаметртны
бөмбөгийг 2000 оны Олимпын наадмын дараа танилцуулсан ба энэ нь Хятадын Үндэсний
баг тамирчидын зүгээс эсэргүүцэлтэй учирсан хэдий ч уг бөмбөг нь хурдны хувьд
удаан байсан тул бусад улсын тамирчдын хувьд ялах боломжийг нэмэгдүүлсэн юм.
40мм-н бөмбөг нь өмнөх 38мм нь бөмбөгийг бодвол удаан бөгөөд эргэлт багатай
байдаг. Ширээний теннисний бөмбөгийг целлулойд болон хуванцар материалаар
хийдэг. Өнгөний хувьд цагаан юм уу улбар шар байна. Ширээний өнгө, гадаргуугаас
шалтгаалж бөмбөгөө сонгоно. Жишээлбэл, ногоон юм уу хөх ширээн дээр цагаан
бөмбөгөөр тоглодог. Бөмбөгөн дээр одны тоогоор бөмбөгний чанарыг мэдэж болно.
Гурван одтой бөмбөг бол хамгийн сайн бөгөөд ийм тэмдэглэгээтэй бөмбөг албан
ёсны тэмцээнүүдэд хэрэглэгддэг.
Ширээ
Стандарт ширээ 2,74м урт, 1,525м өргөн, 76см өндөртэй, жигд гадаргуутай, 23см өндрөөс бөмбөг унагахад 30см өндөрт хөөрч байх ёстой. Тоглолтын гадаргуу бараан өнгөтэй, матт байна. Тоглолтын талбайг 15.25см өндөртэй тороор тэнцүү хэмжээтэй тусгаарлана. Олон улсын ширээний теннисний холбоо зөвхөн модон ширээг хүлээн зөвшөөрдөг. Нийтийн эзэмшилд зориулсан гадна талбайн ширээний теннисний ширээ төмөр тортой бетонон байх нь бий.
Цохиур
Тоглогчид
нэг буюу хоёр талдаа резин наасан модон ракет хэрэглэнэ. Цохиурын ОУШТХ-ны
албан ёсны нэршил нь "racket". Британид ихэвчлэн "bat",
Америкад "paddle" гэж нэрлэнэ.
No comments:
Post a Comment