Ширээний
теннис бусад спортоос ялгаатай нь богино зайд огцом, өндөр хурд гарган
тоглодог, тамирчнаас авхаалж самбаа, хурд, өндөр мэдрэмж шаардсан спорт юм. Ийм
ч учраас уг спортоор хичээллэж буй тамирчин бэртэх, гэмтэл авах аюулаараа бусад
спортуудаас нилээд дээгүүрт бичигддэг. Та бүхэнд ч бас бие халаалтгүй
тоглосноос тоглолтын явцад гарын шөрмөс, булчинг цочроох, үүнээс үүдээд хэдэн
долоо хоног, сараар өвчтэй, хөндүүртэй явах тохиолдолд гардаг л байх.
Биеийн булчингийн систем ажиллаагүй, булчин хатуурч чангарсан үед огцом булчингийн хөдөлгөөн хийснээр бэртэл гэмтэл авах аюултай. Мөн тогтмол бие халаалт хийж занших нь амжилт гаргах үндэс болох юм шүү. Ингээд дараах зааврын дагуу халаалт хийгээрэй.
Дасгал хийснээр:
- Биеийн температурыг нэмэгдүүлэх
- Зүрхний цохилтын хэмжээг минутад
10-30-р нэмэгдүүлэх
- Чангарсан булчинг суллах
- Биеийг нэгэн хэмнэл, ритмтэй болгох
- Биеийг энгийн байдлаас идэвхитэй,
сэргэг байдалд оруулах
Энэхүү дасгалыг нийт 10 минутын
хугацаанд хийнэ:
1-Р АЛХАМ: Эхний 2-3 минутыг гүйлт хийж биеийн
дулаан, зүрхний цохилтыг нэмэгдүүлнэ.
2-Р АЛХАМ: Дараагийн 2-3 минутын хугацааг хөлний
булчинг суллах, шилжих хөдөлгөөн, хөлний ажиллагаанд зарцуулаарай.
3-Р АЛХАМ: Үлдсэн 5 минутыг хөл гарын хөдөлгөөн,
сунгалтын дараах дасгалуудыг хийгээрэй.
No comments:
Post a Comment