Ширээний теннис - Хөгжим Бүжгийн Коллеж
Sunday, April 13, 2014
Монголд Ширээний Теннисний Спорт үүсч хөгжсөн товч түүх
Хүний хараа хурд, самбаа эвсэл, хүч ухаан уралдуулсан энэ спорт анх 50-иад оны эхнээс Гадаад Явдлын яам, Улсын хөгжимт драмын театр, Намын шинэ хүчний дээд сургууль зэрэг цөөн хэдэн газар үзэгдэх болсон тэр цагаас монголчууд “ Ширээний теннис” тоглох болжээ.
Гадаад ертөнцтэй хэлхээ холбоо төдийлөн хөгжөөгүй, зөвхөн цөөн тооны, албан ёсны төлөөлөгч солилцох төдий гадаад харилцаатай байсан тэр үед хөрш орнуудад албан хэргээр зорчсон дипломат, урлагийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд явсан зарим хүн ширээний теннис тоглож байхыг анх харж, сонирхож, бага боловч тоглон суралцаж эзэмшсэнээ “ Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөрлөн ирнэ” хэмээн их зохиолч Д.Нацагдоржийн бичсэнчлэн чухам л өвөрлөн ирж энэхүү гайхамшигтай спортын төрлийг Монгол улсад дэлгэрүүлсэн нь тэр байлаа.
Ширээний теннис сонирхогчдын аварга шалгаруулах анхны тэмцээн Монголд 1955 онд болжээ. Тэмцээн Голын цэнгэлдэх хүрээлэнгийн хашаан дахь модон байшингийн саравчинд явагдаж цөөн хэдэн хүн оролцсоноос эрэгтэйчүүдэд С.Чойвон, эмэгтэйчүүдэд Д. Эрдэнэсанаа нар тэргүүн байранд тус тус шалгарч анхны аваргууд болж байжээ.
Монголд
ширээний теннис сонирхож тоглодог хүмүүсийн тоо 1956 оны эцэс, 1957 он гэхэд
ихээхэн өсч, теннисний ширээгүй томоохон албан байгууллага, сургууль бараг
байхгүй болсон байв.
Ингээд
удалгүй 1957 ондоо Намын шинэ хүчний дээд сургуулийн багш С.Чойвонгийн
санаачлагаар БТСХорооны дэргэд ширээний теннис сонирхогчдын анхны бүлгэм буюу
клубыг байгуулж МУИС-ийн оюутан Нооной, Долгор, Улсын филармоний хөгжимчин
Сэрээтэр, Юндэн нарын цөөн хэдэн хүн тогтмол тоглон бэлтгэл сургуулалт хийх
болжээ. Тэр цагаас бүлгэмийн гишүүдийн тоо тасралтгүй өсч 1959 оны 10 сар гэхэд
бүлгэмд 17 хүн тогтмол хичээллэх болсон байна. Тэр үеийн теннисчид дундаа
шилдгүүдээр Намын шинэ хүчний дээд сургуулийн багш С.Чойвон, Бээжингийн их
сургуулийг төгсгөөд ирсэн Д.Баньдхүү, МУИС-ийн оюутан Нооной, Хүчитбаатар, ХААДС-ийн
оюутан Бор, Улсын драмын театрын хоёр Санжмятав, хөгжимчин Түмэндэлгэр,
Цэрэннадмид, Улсын филармоний хөгжимчин Сэрээтэр, Юндэн, Арван жилийн 1 дунд
сургуулийн багш Цэндсүрэн, сурагч Д.Эрдэнэсанаа, 2 дунд сургуулийн сурагч Б.
Нармандах, Батаа, Ц. Болд, Пүрвээ, 3 дунд сургуулийн сурагч Г.Нансал нар тодорч
байжээ.
Монголд
“ширээний теннис” анх тоглоом гэдэг ойлголтын дор орж ирсэн ба уг тоглоомыг
сонирхож тоглодог хүмүүсийн тоо богино хугацаанд өсч монголчуудын тоглох дуртай
тоглоомын нэг болж чаджээ. Ингээд аажмаар ширээний теннисийг спортын төрөл
болох утгаар нь сонирхож тоглодог хүмүүсийн тоо үлэмж нэмэгдэж өргөн олныг
хамрах болсон учир бүлгэмийн гишүүд нэгдэн "Ширээний теннис“ сонирхогчдын
анхдугаар хурлыг 1959 оны 10 сард хуралдуулж “Ширээний теннисний спортын
үндэсний холбоог байгуулж, Холбооны даргаар С. Чойвон, Холбооны нарийн бичгийн
даргаар Д. Баньдхүү нарыг тус тус сонгож, бүлгэмийг “ Төв Секц” хэмээн
нэрлэжээ. /Спорт тоглоом, 1972 он Н.Дашням нар/
1957 онд анхны улсын аварга шалгаруулах тэмцээн зохиогдож эр Сэрээтэр, эм Нансал нар улсын аваргууд болж байв.
1957 онд анхны улсын аварга шалгаруулах тэмцээн зохиогдож эр Сэрээтэр, эм Нансал нар улсын аваргууд болж байв.
Ширээний теннисний спортыг Монголд нэвтрүүлэх, олон нийтийн хүртээл болгон дэлгэрүүлэх, Ширээний теннисний спортын үндэсний холбоог байгуулж улмаар Дэлхийн холбоонд гишүүнээр элсүүлэх зэрэг Монголын ширээний теннисний холбооны тулгын чулууг тавих бага биш ажлыг ширээний теннисний спортод элэгтэй сонирхож тоглодог ахмадуудад гүйцэтгэж ирсэний дүнд ширээний теннис жинхэнэ спортын төрөл болох утгаараа манай оронд дэлгэрч цаашид хөгжих нөхцөл бүрдсэн юм
Бөмбөг ширээ цохиур...
Ширээний
теннис гэдэг нь хөнгөн, хөндий бөмбөгийн хоёр буюу дөрвөн тоглогч цохиур ашиглан
цохиж тоглодог спорт юм.
Тороор хуваагдсан хатуу ширээн дээр тоглолт явагдана. Давуулалтаас бусад үед
тоглогчид өөрийн талбай дээр нэг удаа ойсны дараа цохиж, айлын талбайд ойлгох
ёстой.
Бөмбөгийг дүрмийн дагуу буцааж цохиж
чадаагүй тохиолдолд оноо алдана. Ширээний теннис нь тоглогчоос хурдтай хариу
үйлдлийг шаарддаг спорт юм. Чадварлаг тоглогчид бөмбөгөндөө төрөл бүрээр эргэлт
оруулж, явах чиглэлийг нь таахад бэрх байдлаар цохисноор өрсөлдөгчөөсөө давуу
тал олж авдаг.
Бөмбөг
Олон улсынд дүрэмд
тодорхойлсноор 2,7 гр жинтэй 40мм диаметртэй бөмбөгөөр тоглодог. 30,5см-ийн
өндөрөөс унагасан бөмбөг 24-26см ойж байвал стандарт гэж үздэг. 40мм диаметртны
бөмбөгийг 2000 оны Олимпын наадмын дараа танилцуулсан ба энэ нь Хятадын Үндэсний
баг тамирчидын зүгээс эсэргүүцэлтэй учирсан хэдий ч уг бөмбөг нь хурдны хувьд
удаан байсан тул бусад улсын тамирчдын хувьд ялах боломжийг нэмэгдүүлсэн юм.
40мм-н бөмбөг нь өмнөх 38мм нь бөмбөгийг бодвол удаан бөгөөд эргэлт багатай
байдаг. Ширээний теннисний бөмбөгийг целлулойд болон хуванцар материалаар
хийдэг. Өнгөний хувьд цагаан юм уу улбар шар байна. Ширээний өнгө, гадаргуугаас
шалтгаалж бөмбөгөө сонгоно. Жишээлбэл, ногоон юм уу хөх ширээн дээр цагаан
бөмбөгөөр тоглодог. Бөмбөгөн дээр одны тоогоор бөмбөгний чанарыг мэдэж болно.
Гурван одтой бөмбөг бол хамгийн сайн бөгөөд ийм тэмдэглэгээтэй бөмбөг албан
ёсны тэмцээнүүдэд хэрэглэгддэг.
Ширээ
Стандарт ширээ 2,74м урт, 1,525м өргөн, 76см өндөртэй, жигд гадаргуутай, 23см өндрөөс бөмбөг унагахад 30см өндөрт хөөрч байх ёстой. Тоглолтын гадаргуу бараан өнгөтэй, матт байна. Тоглолтын талбайг 15.25см өндөртэй тороор тэнцүү хэмжээтэй тусгаарлана. Олон улсын ширээний теннисний холбоо зөвхөн модон ширээг хүлээн зөвшөөрдөг. Нийтийн эзэмшилд зориулсан гадна талбайн ширээний теннисний ширээ төмөр тортой бетонон байх нь бий.
Цохиур
Тоглогчид
нэг буюу хоёр талдаа резин наасан модон ракет хэрэглэнэ. Цохиурын ОУШТХ-ны
албан ёсны нэршил нь "racket". Британид ихэвчлэн "bat",
Америкад "paddle" гэж нэрлэнэ.
Монголд Ширээний Теннисний Спорт үүсч хөгжсөн товч түүх
Хавтан
дээр хуванцар цагаан бөмбөгөөр харилцаж тоглодог, үзэхэд өхөөрдөм хэрнээ
тоглоход адармаатай, хүний хараа хурд, самбаа эвсэл, хүч ухаан уралдуулсан энэ
спорт анх 50-иад оны эхнээс Гадаад Явдлын яам, Улсын хөгжимт драмын театр,
Намын шинэ хүчний дээд сургууль зэрэг цөөн хэдэн газар үзэгдэх болсон тэр
цагаас монголчууд “ Ширээний теннис” тоглох болжээ.
Гадаад
ертөнцтэй хэлхээ холбоо төдийлөн хөгжөөгүй, зөвхөн цөөн тооны, албан ёсны
төлөөлөгч солилцох төдий гадаад харилцаатай байсан тэр үед хөрш орнуудад албан
хэргээр зорчсон дипломат, урлагийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд явсан зарим хүн
ширээний теннис тоглож байхыг анх харж, сонирхож, бага боловч тоглон суралцаж
эзэмшсэнээ “ Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөрлөн
ирнэ” хэмээн их зохиолч Д.Нацагдоржийн бичсэнчлэн чухам л өвөрлөн ирж энэхүү
гайхамшигтай спортын төрлийг Монгол улсад дэлгэрүүлсэн нь тэр байлаа.
Ширээний
теннис сонирхогчдын аварга шалгаруулах анхны тэмцээн Монголд 1955 онд болжээ.
Тэмцээн Голын цэнгэлдэх хүрээлэнгийн хашаан дахь модон байшингийн саравчинд
явагдаж цөөн хэдэн хүн оролцсоноос эрэгтэйчүүдэд С.Чойвон, эмэгтэйчүүдэд Д.
Эрдэнэсанаа нар тэргүүн байранд тус тус шалгарч анхны аваргууд болж байжээ.
Монголд
ширээний теннис сонирхож тоглодог хүмүүсийн тоо 1956 оны эцэс, 1957 он гэхэд
ихээхэн өсч, теннисний ширээгүй томоохон албан байгууллага, сургууль бараг
байхгүй болсон байв.
Ингээд
удалгүй 1957 ондоо Намын шинэ хүчний дээд сургуулийн багш С.Чойвонгийн
санаачлагаар БТСХорооны дэргэд ширээний теннис сонирхогчдын анхны бүлгэм буюу
клубыг байгуулж МУИС-ийн оюутан Нооной, Долгор, Улсын филармоний хөгжимчин
Сэрээтэр, Юндэн нарын цөөн хэдэн хүн тогтмол тоглон бэлтгэл сургуулалт хийх
болжээ. Тэр цагаас бүлгэмийн гишүүдийн тоо тасралтгүй өсч 1959 оны 10 сар гэхэд
бүлгэмд 17 хүн тогтмол хичээллэх болсон байна. Тэр үеийн теннисчид дундаа
шилдгүүдээр Намын шинэ хүчний дээд сургуулийн багш С.Чойвон, Бээжингийн их
сургуулийг төгсгөөд ирсэн Д.Баньдхүү, МУИС-ийн оюутан Нооной, Хүчитбаатар,
ХААДС-ийн оюутан Бор, Улсын драмын театрын хоёр Санжмятав, хөгжимчин
Түмэндэлгэр, Цэрэннадмид, Улсын филармоний хөгжимчин Сэрээтэр, Юндэн, Арван
жилийн 1 дунд сургуулийн багш Цэндсүрэн, сурагч Д.Эрдэнэсанаа, 2 дунд
сургуулийн сурагч Б. Нармандах, Батаа, Ц. Болд, Пүрвээ, 3 дунд сургуулийн
сурагч Г.Нансал нар тодорч байжээ.
Монголд
“ ширээний теннис” анх тоглоом гэдэг ойлголтын дор орж ирсэн ба уг тоглоомыг
сонирхож тоглодог хүмүүсийн тоо богино хугацаанд аривжиж монголчуудын тоглох
дуртай тоглоомын нэг болж чаджээ. Ингээд аажмаар ширээний теннисийг спортын
төрөл болох утгаар нь сонирхож тоглодог хүмүүсийн тоо үлэмж нэмэгдэж өргөн
олныг хамрах болсон учир бүлгэмийн гишүүд нэгдэн “ Ширээний теннис “
сонирхогчдын анхдугаар хурлыг 1959 оны 10 сард хуралдуулж “Ширээний теннисний
спортын үндэсний холбоог байгуулж, Холбооны даргаар С. Чойвон, Холбооны нарийн
бичгийн даргаар Д. Баньдхүү нарыг тус тус сонгож, бүлгэмийг “ Төв Секц” хэмээн
нэрлэжээ. / Спорт тоглоом, 1972 он Н.Дашням нар /
1957
онд анхны улсын аварга шалгаруулах тэмцээн зохиогдож эр Сэрээтэр, эм Нансал нар
улсын аваргууд болж байв.
Ширээний
теннисний спортыг Монголд нэвтрүүлэх, олон нийтийн хүртээл болгон дэлгэрүүлэх,
Ширээний теннисний спортын үндэсний холбоог байгуулж улмаар Дэлхийн холбоонд
гишүүнээр элсүүлэх зэрэг Монголын ширээний теннисний холбооны тулгын чулууг
тавих бага биш ажлыг ширээний теннисний спортод элэгтэй сонирхож тоглодог
ахмадуудад гүйцэтгэж ирсэний дүнд ширээний теннис жинхэнэ спортын төрөл болох
утгаараа манай оронд дэлгэрч цаашид хөгжих нөхцөл бүрдсэн юм.
Өнгөрсөн
50 шахам жилийн хугацаанд Монголын ширээний теннисний холбоо, ширээний
теннисний багш дасгалжуулагчдын санаачлагаар ширээний теннисний спорт өндөр
хөгжсөн орнуудын адил төстэй байгуулага, баг тамирчидтай ойр төхөм харилцаж,
тэдний ажлын арга барил, баялаг туршлагаас суралцаж, мэргэлжилтэн багш урьж
боломжийн хэр, хэлбэрээр хамтарч, хоршиж ажиллаж иржээ.
МБТСУХ-ны
урилгаар 1959-1960 онд Монголд ирж ажилласан БНХАУ-ын өндөр зэрэглэлтэй багш
Жан Юй Нин, Монголын ширээний теннисний анхны шигшээ баг, бүрэлдэхүүнийг 1961
онд БНХАУ-д хүлээн авч дэлхийн 26 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээнд
бэлтгэж ажилласан багш Чин Ши Жун нар Монголын ширээний теннисчдэд анхны суурь
техник эзэмшүүлэх, спортын бэлтгэл сургалтын ажиллыг зөв гордилоор эхлүүлэж
цаашид хөгжих онол практиктийн үндсийг тавих үйлсэд онцгой үүрэг гүйцэтгэснийг
цохон тэмдэглэх нь зүйтэй.
1961
оны ДАШ тэмцээний үеэр хуралдсан ДШТХ-ны чуулганаас МШТХ-ны анхны ерөнхийлөгч
С.Чойвонг ДШТХ-ны Хянан шалгах хорооны гишүүнээр сонгосон. Энэ нв Монгол улсын
спортын түүхэнд болсон шинэ үйл явдал байв. Үүнээс өмнө Монгол улсын спортын
аль ч төрлийн төлөөлөгч олон улсын спортын байгууллагын сонгуульд оролцон
сонгогдож байгаагүй юм.
1960
онд анх удаа БНАСАУ-с тамирчдыг урин авчирч анхны хамтарсан бэлтгэл, нөхөрсөг
уулзалт тэмцээнийг зохион байгуулжээ. Энэхүү нөхөрсөг тэмцээнд манай улсын
эмэгтэй 9 : 0, эрэгтэй 12 : 1 хожигдож байв. Монголын багаас Д.Баньдхүү нэг
хожил багтай авч байв.
1960
оны 09 сарын 01 нд Үндсэний шигшээ баг 7 хүний бүрэлдхүүнтэй байгуулагдав.
1961
онд БНЧехсловак АУ, БНУАУ-ын баг тамирчид Монголд ирж хамтарсан бэлтгэл
сургуулалт хийж байв.
1961
онд Монголын Бүх Ард Түмний анхдугаар Спартакиад ширээний теннис 3 төрөл дээр
явагдаж анхны эрэгтэй аваргаар 15 настай, 10 жилийн сургуулийн сурагч залуу
тамирчин Б.Амарсанаа, эмэгтэй .................. нар түрүүлж аваргын алтан
медалийг зүүж байлаа.
1964
оны 4 сард Монголын шигшээ багийн тамирчид анх удаа Европийн хамтарсан бэлтгэл
хийхээр БНЧАУ, БНУАУ, БНПАУ-ыг зориж байлаа.
1966
онд Монголын шишээ баг Азийн орнуудын Анхдугаар аварга шалгаруулах тэмцээнд орж
манай эр баг 5 байрт, эр хос тоглолтоор Бямбажав, томбуу нар 52 хосоос 4 байрт
орж анх удаа гадаадын тэмцээнээс диплом авчирч байв.
1970
оны улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт 28 багийн эмэгтэй 36, эрэгтэй 84
тамирчид спортын 5 төрөл дээр аваргын алтан медалийн төлөө өрсөлдөж байв.
МШТХ
нь манай ахмад багш, тамирчдын хүч хөдөлмөрийн үрээр бусад орны ширээний
теннисчидтэй тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг уламжлал ёсоор хөгжүүлж
ирэв. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай улсад БНХАУ-ын мэргэлжилтэн багш Ван
Фу уригдан ирж ажилласны дээр БНСУ-ын иргэн 1988 оны дан хос тоглолтын олимпийн
аварга эмэгтэй Ян Ён Жа, БНСУ-ын улсын шигшээ багийн гишүүн, 1990 оны Азийн
тоглолтын багийн төрлийн аварга эрэгтэй Пак Жин Хиен нар Монголд түр ажиллаж
амьдрах хугацаандаа манай теннисчидтэй байнгын холбоотой байж өсвөрийн
теннисчдийг сурган хүмүүжүүлэх ажилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирэв.
Монголын
ширээний теннисний холбоог үндэслэн байгуулагчдын нэг, улсын шигшээ багийн
анхны гишүүн, дасгалжуулагч Д. Санжмятав нь Монголд ширээний теннисний спортыг
хөгжүүлэх, багш дасгалжуулагч, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, өндөр ур
чадвартай үе үеийн баг тамирчдыг сурган хүмүүжүүлэх талаар 50 шахам жил идэвхи
санаачлагатай ажиллаж энэ үйлсэд өөрийн бүхий л идэвхит амьдрал, хүч хөдөлмөрөө
зориулсаныг төр засаг үнэлэн Алтан Гадас одонгоор шагнасан билээ. Тэрбээр
Монгол улсад анхны хувийн ширээний теннисний клуб болох “ Мон-Сол” клубыг
Солонгос улсын иргэн Кан Ен Суны хамт байгуулан ажиллуулж олон шинэ мастеруудыг
төрүүлсэн юм.
Үүний
зэрэгцээ өнгөрсөн хугацаанд БТСХороо, клуб бүрийн дэргэд товчоо, анхан шатны
хамтлагуудын дэргэд 40 гаруй бүлгэм дугуйлан ажиллаж тэдгээрт 10 гаруй мянган
сонирхогчид хамрагдан бэлтгэл сургууль хийж байгаагаас спортын зэрэг цолтой
тамирчид, шүүгчид 600, спортын мастер 40 байна.
1990
оноос хойш Монгол улсын эдийн засгийн системд гарсан шинэчлэлт өөрчлөлтийн үйл
явц спортын талбарыг тойрч гарсангүй мөн л хамран хувиргаж бүтэц зохион
байгуулалтын их өөрчлөлтөд хийв. Үүний дүнд Монголд ширээний теннисний клубууд
шинээр төрөн гарч өнөөдрийн байдлаар хот хөдөөд “ Тэмүүлэл”, “ Старс”,
“Сол-Мон”, “ ОЧ “ Дархан, Эрдэнэт, Баянчандмань зэрэг 10 шахам клуб идэвхтэй
ажиллаж байна. Эдгээр клубд Б.Дэлгэрбуян, Д.Баяраа, С.Галбадрах, Д.Энхбаатар,
Т. Мэргэн, Ч.Цагаанцэцэг, Баярсайхан зэрэг дадлага туршлагатай ахмад тамирчид,
мастерууд болон өсч яваа шилдэг тамирчид, багш дасгалжуулагчид тогтмол ажиллаж
олон сайн, спортын ирээдүйтэй тамирчдыг сургаж, хүмүүжүүлж байна.
Ширээний теннисний спортын түүх
Ширээний
теннисний спортыг яг хэдий үед хаана тоглож байсан талаар тодорхой баримттай
мэдээлэл байдаггүй. Спортын түүх судлаачид тэр дотроо Ази, Америк болон английн
судлаачид өөр өөрийн бүс орон нутагт үүссэн хэмээн тайлбарлаж түүнийг батлахыг
оролдсоор байдаг.
Гэвч
баримттай эх сурвалжаар ширээний теннисний спорт нь XIX зууны сүүлчийн хагаст
Англи улсад тоглож байсан нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тухайн үед төрөл
бүрийн материалаар хийсэн дөрвөлжин хэлбэртэй цохиур, резин буюу үйсээр хийсэн
бөмбөгөөр голдуу гадаа тоглодог байжээ. Анхны цохиур 49,5см урттай байжээ.
Ширээний
теннисний спортын хөгжилд томоохон түлхэц өөрчлөлт оруулсан хүн бол Английн
иргэн инженер James Gibb юм. Тэрээр 1890 онд Америкаар аялаж байхдаа тоглоомын
дэлгүүрт целлоидон бөмбөг байхыг олж үзээд нилээд хэмжээтэйг худалдан авч
Англид авчиржээ. Улмаар целлойдон бөмбөгний чанарыг сайжруулж үйлдвэрлэж үйсэн
бөмбөгийг сольсон нь Англи даяар өргөн хэрэглэгдэх болсон. Целлойдон бөмбөгний
ойлтоос гарч буй чимээнээс үүдэн J.Gibb ширээний теннисийг “ Ping Pong “ гэж
нэрлэх болжээ. 1907-08 онд Америкийн ах дүү Parker “ Ping Pong “ гэсэн нэрийг
хэрэглэх эрхийг авч 1 сая бөмбөгийг Англиас худалдан авч явсанаар Америк тивд
орчин үеийн ширээний теннис “ Ping Pong “ нэрээр хөгжих үндэс тавигджээ.
XIX
зууны сүүлчээр Англид анхны ширээний теннисний дүрэм бий болжээ. Тэр үед нэг
үеийн тоглолт 30 оноогоор дуусдаг, давуулалтыг өөрийн тал дээр ойлгохгүй шууд
тор давуулж хийдэг байжээ.
Анхны
олон улсын тэмцээн 1901 онд Австрийн нийслэл Вена хотод болжээ. 1902-1911
онуудад Англид төдийгүй Европ даяар ширээний теннисний спорт зогсонги байдалд
орсон. 1912 оноос дахин сэргэж анхны үндэсний хэмжээний ШТХ Англид
байгуулагдсан. 1926 оны 1 сарын 15 нд ОУШТХ байгуулагдаж мөн оны 12 сард Англи
улсын нийслэл Лондон хотод анхны ДАШТ таван төрөл дээр зохиогдож бүх төрөлд
Унгар улсын тамирчид түрүүлж алтан медалиудыг авсан байна. 2001 онд Японы Осака
хотод болсон ДАШТ хойш ДАШТ-ийг баг болон нэг бүрчилсэн тоглолтуудыг салгаж жил
бүр ээлжлэн явуулах болсон. 2008 оны 2 сард Хятад улсын Гуанжао хотод ширээний
теннисний ДАШ51 дахь удаагийн тэмцээн болсон.
Одоогоор ОУШТХ-д 198 улсын холбоод гишүүнээр элссэн байна.
Одоогоор ОУШТХ-д 198 улсын холбоод гишүүнээр элссэн байна.
ОУШТХ-ны дүрэм
Ширээний теннисний ОУ-ын бүх тэмцээнд дараах дүрмүүд
мөрдөгддөг. Дүрмийн дагуу тоглож сурч гэмээ нь амжилт гаргах, маргаангүй
чадварлаг тоглолт гаргах үндэс болох юм:
* Ширээний шүүгч өндөр сандал дээр тоглолтыг шүүх бөгөөд
хэрэв байхгүй нөхцөлд хос тоглолтыг зогсож шүүнэ. Нэг бүрчилсэн тоглолтыг
зогсож шүүх шаардлагагүй.
* Багийн тоглолтонд тоглож буй тамирчины ард багийн гишүүд болон дасгалжуулагч суух бөгөөд харин нэг бүрчилсэн тоглолтонд зөвхөн нэг хүн суухыг зөвшөөрдөг. Хэрэв дүрмэнд зааснаас олон хүн суусан байвал шүүгч тогтоогдсон тоо хүртэл хүн байхыг шаардах бөгөөд биелүүлэхгүй бол тоглолтыг эхлүүлэхгүй.
* Тоглолтонд орох бөмбөг нь үйлдвэрлэлийн алдаа, хэлбэр алдагдсан зэрэг асуудал байж болзошгүй тул тамирчид ширээн дээр тоглохоос өмнө бөмбөгийг сонгосон байх ёстой.
* Багийн тоглолтонд тоглож буй тамирчины ард багийн гишүүд болон дасгалжуулагч суух бөгөөд харин нэг бүрчилсэн тоглолтонд зөвхөн нэг хүн суухыг зөвшөөрдөг. Хэрэв дүрмэнд зааснаас олон хүн суусан байвал шүүгч тогтоогдсон тоо хүртэл хүн байхыг шаардах бөгөөд биелүүлэхгүй бол тоглолтыг эхлүүлэхгүй.
* Тоглолтонд орох бөмбөг нь үйлдвэрлэлийн алдаа, хэлбэр алдагдсан зэрэг асуудал байж болзошгүй тул тамирчид ширээн дээр тоглохоос өмнө бөмбөгийг сонгосон байх ёстой.
* Тоглолтын явцад тамирчид цохиур гэмтсэнээс бусад тохиолдолд
цохиурыг солихыг хориглоно. Сольсон тохиолдолд шүүгч энэ үйлдлийг ерөнхий
шүүгчид мэдэгдэж тамирчиныг тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээ авна.
* Нэг үеийн тоглолт дууссаны дараа болон завсарлагаар
тамирчид цохиурыг ширээн дээр орхих ёстой.
* Тамирчид резинийг тоглохоос өмнө тусгай зориулалын өрөөнд
зориулалтын цавуугаар наасан байх ёстой. Ширээн дээр тоглох гэж гарч ирээд
наахыг хатуу хориглоно.
* Давуулалтыг хийхдээ бөмбөгийг 16 см-аас доошгүй өндөрт, шүүгч, туслах шүүгч болон өрсөлдөгч тамирчинд харагдахаар, ширээтэй ижил түвшинээс алгаа дэлгэж алган дээрээс онцом шидэж давуулна. Давуулалт нуух, гар салгалгүй буюу 16см ээс доош шидэж давуулсан бол 1 оноогоор торгоно.
* Давуулалтыг хийхдээ бөмбөгийг 16 см-аас доошгүй өндөрт, шүүгч, туслах шүүгч болон өрсөлдөгч тамирчинд харагдахаар, ширээтэй ижил түвшинээс алгаа дэлгэж алган дээрээс онцом шидэж давуулна. Давуулалт нуух, гар салгалгүй буюу 16см ээс доош шидэж давуулсан бол 1 оноогоор торгоно.
* Хэрэв давуулалтыг дүрмийн бус гэж үзэж буй нөхцөлд шүүгч
эхний удаа анхааруулна. Хоёр дахь удаагаа буруу давуулбал шууд 1 оноогоор
торгоно.
* Тоглолтын ширээн дээр гарч ирээд тамирчид бие халаалтыг 2
минут хүртэл хийнэ.
Маргаан шийдвэрлэх:
Маргаан шийдвэрлэх:
* Давуулалт хийх үед бөмбөг ширээний торонд хүрэх, гаднаас
бөмбөг орж ирэх, хүчтэй дуу чимээ гарах болон бусад шаардлагатай
тохиолдолдуудад тоглолтыг зогсоохыг зөвхөн шүүгч шийднэ.
* Шүүгчийн гаргасан шийдвэр хоёр тамирчины саналтай зөрж
байгаа тохиолдолд жнь: бөмбөг ширээний өнцөгийг шүргэсэн эсэхэд санал зөрсөн
бол 2 тамирчины санал нэг байгаа тохиолдолд тамирчдын саналаар шийдэж болно.
* Тоглолтын явцад бөмбөг цохиур барьж буй гарны бугуйнаас урагш цохиж эсрэг талын ширээн дээр орвол тоглолтыг үргэлжлүүлнэ.
* Тоглолтын явцад бөмбөг цохиур барьж буй гарны бугуйнаас урагш цохиж эсрэг талын ширээн дээр орвол тоглолтыг үргэлжлүүлнэ.
* Давуулалт хийх болон тоголлтын явцад бөмбөг зөвхөн цохиурт
л хүрэх ёстой. Хувцас, гаранд хүрвэл алдаанд тооцно.
* Тоглолтын явцад бөмбөг тор шүргэж орсон болон торны
тогтоогч төмөрт цохиж орсон, ширээний ирмэг дэх цагаан шугамтай хэсэгт шүргэсэн
бол орсонд тооцно. Харин ширээний хажуу босоо буюу хар хэсэгт цохисон бол
гарсанд тооцно.
Завсарлага:
* Тоглолтын явцад багийн дасгалжуулагч болон тамирчины аль нэг нь нэг минутын хугацаатай нэг удаа завсарлагыг авч болно. Завсарлага авсан тоглогчын тал дээр “T” гэсэн тэмдэг тавина.
Завсарлага:
* Тоглолтын явцад багийн дасгалжуулагч болон тамирчины аль нэг нь нэг минутын хугацаатай нэг удаа завсарлагыг авч болно. Завсарлага авсан тоглогчын тал дээр “T” гэсэн тэмдэг тавина.
* Харин нэг үеийн тоглолт дууссаны дараах завсарлага 2
минутаас илүүгүй байх ёстой.
* Тоглолтын явцад тамирчинг 6 тоо тутмын дараа буюу 2 тамирчны онооны нийлбэр 6-д хуваагдах тоон дээр хөлс арчихыг зөвшөөрнө. 3:3 9:3 6:0 9:9 гэх мэт
* Тамирчинд зөвлөгөөг зөвхөн дүрмэнд заасан завсарлагааны үеэр өгнө. Хөлс арчих, бөмбөгөнд явах үеүдэд зөвлөгөө өгөх, авахыг хатуу хориглоно. Хэрэв энэ дүрмийг зөрчвөл эхний удаад шар картаар зөвлөгөө өгч байгаа хүнийг торгож, хоёр дахь удаад түүнийг тоглолтын талбайгаас хөөнө. Энэ үед орлогч дасгалжуулагч хүрч ирж суух ёсгүй.
* Тоглолтын явцад тамирчинг 6 тоо тутмын дараа буюу 2 тамирчны онооны нийлбэр 6-д хуваагдах тоон дээр хөлс арчихыг зөвшөөрнө. 3:3 9:3 6:0 9:9 гэх мэт
* Тамирчинд зөвлөгөөг зөвхөн дүрмэнд заасан завсарлагааны үеэр өгнө. Хөлс арчих, бөмбөгөнд явах үеүдэд зөвлөгөө өгөх, авахыг хатуу хориглоно. Хэрэв энэ дүрмийг зөрчвөл эхний удаад шар картаар зөвлөгөө өгч байгаа хүнийг торгож, хоёр дахь удаад түүнийг тоглолтын талбайгаас хөөнө. Энэ үед орлогч дасгалжуулагч хүрч ирж суух ёсгүй.
Буруу зан үйл гаргасан үед:
* Тамирчин тоглолтын үеэр талбайд чанга хашгирах, хараах, шүүгчтэй маргах зэрэг ёс бус үйлдэл хийвэл шүүгч түүнийг шар картаар сануулна. Хэрэв үйлдлийг дахин давтвал шууд улаан картаар торгож нэг оноог өрсөлдөгч тамирчинд өгнө.
* Дахин дээрх үйлдлийг давтвал дахин улаан картаар торгож,
дахин нэг оноог өрсөлдөгчид өгнө.
* 3 дахь улаан картаар торгуулах үйлдэл хийвэл шүүгч
тоглолтыг зогсоож ерөнхий шүүгчид мэдэгдэнэ. Ерөнхий шүүгч тамирчиныг
тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээ авна.
* Тоглолтын нэг үе дууссаны дараа тамирчин буруу зан, үйлдэл
хийвэл дараагийн үеийг нэг тэгээр (1:0) эхлүүлнэ.
* Шүүгч багийн тоглолтыг шүүх явцдаа нэг тоглолт дуусах бүрд
багийн тоглолтын нийт харьцааг байнга чангаар хэлж байх ёстой.
БИЕ ХАЛААЛТ ХИЙХ
Ширээний
теннис бусад спортоос ялгаатай нь богино зайд огцом, өндөр хурд гарган
тоглодог, тамирчнаас авхаалж самбаа, хурд, өндөр мэдрэмж шаардсан спорт юм. Ийм
ч учраас уг спортоор хичээллэж буй тамирчин бэртэх, гэмтэл авах аюулаараа бусад
спортуудаас нилээд дээгүүрт бичигддэг. Та бүхэнд ч бас бие халаалтгүй
тоглосноос тоглолтын явцад гарын шөрмөс, булчинг цочроох, үүнээс үүдээд хэдэн
долоо хоног, сараар өвчтэй, хөндүүртэй явах тохиолдолд гардаг л байх.
Биеийн булчингийн систем ажиллаагүй, булчин хатуурч чангарсан үед огцом булчингийн хөдөлгөөн хийснээр бэртэл гэмтэл авах аюултай. Мөн тогтмол бие халаалт хийж занших нь амжилт гаргах үндэс болох юм шүү. Ингээд дараах зааврын дагуу халаалт хийгээрэй.
Дасгал хийснээр:
- Биеийн температурыг нэмэгдүүлэх
- Зүрхний цохилтын хэмжээг минутад
10-30-р нэмэгдүүлэх
- Чангарсан булчинг суллах
- Биеийг нэгэн хэмнэл, ритмтэй болгох
- Биеийг энгийн байдлаас идэвхитэй,
сэргэг байдалд оруулах
Энэхүү дасгалыг нийт 10 минутын
хугацаанд хийнэ:
1-Р АЛХАМ: Эхний 2-3 минутыг гүйлт хийж биеийн
дулаан, зүрхний цохилтыг нэмэгдүүлнэ.
2-Р АЛХАМ: Дараагийн 2-3 минутын хугацааг хөлний
булчинг суллах, шилжих хөдөлгөөн, хөлний ажиллагаанд зарцуулаарай.
3-Р АЛХАМ: Үлдсэн 5 минутыг хөл гарын хөдөлгөөн,
сунгалтын дараах дасгалуудыг хийгээрэй.
Subscribe to:
Posts (Atom)